Таны хувийн мэдээллийг бид бусадтай хуваалцалгүй чандлан хадгална.

  • Zaya Ad -
Update Required To play the media you will need to either update your browser to a recent version or update your Flash plugin.

Хуудасны доод хэсэгт буй товчлуур дээр дарж бүртгүүлэхээсээ өмнө заавар зөвлөгөөг анхааралтай уншаарай.

  • Анхан шат монгол тайлбартай
  • Сард 25,000₮
  • Банк, санхүүгийн англи хэл 100% Онлайн 3-р шат-
  • Сард 29,000₮
  • 2-р түвшин монгол тайлбартай:
  • Сард 25,000₮
  • English Conversation: Дунд (3-4-р) түвшин сард
  • Сард 25,000₮
  • Live Online Practice with Teacher
  • Сард 29,000₮
  • 1-6-р түвшин -Яриа, сонсгол хөгжүүлэх аудио хичээл
  • Сард 18,000₮

Та имэйлээ зөв бүртгүүлсэн бол танд мэдээлэл и-мэйлээр очих ёстой. Имэйл хүлээж аваагүй нөхцөлд та сургалттай холбоотой хойшдын бүх мэдээллийг авахгүй тул  одоо ашиглаж байгаа идэвхтэй имэйл хаягаа алдаа мадаггүй оруулж дахин бүртгүүлээрэй

Бидний зорилго бол Танд дэлхийн хэлийг аль болох ойртуулж, хаана ч, хэзээ ч англи хэл сурах дөхөм арга, нөхцөл боломжоор ханган, таны одоогийн болон ирээдүйн амжилтанд бодит хувь нэмэр оруулах явдал юм.


Онлайн бие даан хэл сурахад хамгийн чухал зүйл юу вэ?

“… Хэлний мэдлэгээ үсрэнгүй сайжруулах эсэх тань хэр их зориг эрмэлзэлтэй сурч, хичээлдээ хэр шийдэмгий хандахаас шууд шалтгаална. Аливаа амжилтын “жор” бол авьяас 1%, хөдөлмөр 99% гэж сонсоогүй хүн байхгүй. Нийгэм судлаачид харин үүнийг баримтаар батлан, аливааг сурахад гоц ухаан, авьяас, мөнгө, зав чөлөө, нас хүйс, нийгмийн байдлын аль нь ч биш “ДАН ГАНЦ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ” ноён нуруу нөлөөлдөг гэдгийг харуулсан байна. Энэ чанарыг англи хэлээр “GRIT” гэж нэрлэдэг.”

гэж манай “Elementary” түвшний сургалтын удиртгалд бичсэн байдаг.

Өдөрт хэдэн цаг хичээллэх ёстой вэ?

Манай YouCan монгол ба англи тайлбар хосолсон хичээлүүд нь англи-америктай хамтран боловсруулсан шилдэг арга зүйтэй, бие даан сурахад бүрэн тохиромжтой, сургалтын онлайн систем юм. Манай онлайн сургалт таны төлбөр хийсэн хугацааны туршид, интернеттэй л бол байнга буюу 7 хоногийн бүх өдөр/24 цагийн турш нээлтэй байдаг.

Ярих чадвар хөгжих үү?

Зарим хүн яриагаа л сайн хөгжүүлмээр байна гэж хэлэх нь бий. Англиар ярьж сурахад хамгийн их саад болдог зүйл бол өгүүлбэрийн бүтэц, дүрмийг ойлгоогүй, үг мэдэхгүй, мөн сонсох чадвар хөгжөөгүй байдаг явдал юм. Онлайн сургалтаар таны дүрмийн мэдлэг, сонсох чадвар эрс сайжирч, унаган хэлтэй багш нарын аудио видео бичлэг хичээл, дасгал сорилын тусламжтайгаар зөв сонсож ойлгож сурна. Ингэснээрээ ярих чадвар эрс сайжирна.

Төлбөрөө яаж хийж, хичээлээ эхлүүлэх вэ?

Үндсэн гишүүн болох бол төлбөр хийгдэж байж хичээл тань идэвхжинэ.  ХААН банкны 5077 329 291  Алтанзаяа, ХХБ дахь Гөү Грийн ХХК-ний 499 137  907 гэсэн дансанд хийнэ. Овог нэр, утасны дугаараа заавал бичээрэй. Эс бөгөөс ижил нэртэй хүмүүсийн дундаас таныг олж идэвхжүүлж чадахгүйд хүрнэ.

Бид ажлын өдрүүдэд өглөө бүр дансаа шалгаж, төлбөр хийсэн гишүүдийнхээ гишүүнчлэлийг нээдэг. Төлбөр орж ирснээс хойш таны гишүүнчлэл, сургалтыг нээтэл 24 цагийн хугацаа бидэнд олгохыг хүсье.

Төлбөрөө төлсөн гишүүн яаж нэвтрэх вэ?

Бүртгүүлмэгц танд хэрэглэгчийн нэр, нууц үгтэй е-мэйл очно. Иймд и-мэйлээ өдөр бүр шалгаж байх шаардлагатай.

SPAM mail- бас сайн шалгаж байхыг хүсье. Төлбөр орсноос хойш  хичээл тань хуваарилагдахгүй 24 цагаас илүү хугацаа өнгөрвөл бидэнд имэйлээр даруй мэдэгдээрэй.

Сургалтын давуу тал, үр дүн ямар вэ?

Уйгагүй, хэл сурахаар нэгэнт шийдсэн хүн бол манай системийн тусламжтайгаар өөрийнхөө бүхий л зав боломжийг ашиглан, гарч орж явж цаг алдахгүй, хэт өндөр зардал гаргалгүйгээр, гэр, сургууль, ажлын байрныхаа аль боломжтой нэгэнд нь, тэр байтугай ойрхон номын сан, интернет кафед суугаад ч онлайн хичээлээ тогтмол хийж, хүссэн зорилгодоо хүрч чадна.

Харин хувийн сахилга бат муутай эсвэл хэл сурах шаардлага тулгамдсан биш хүмүүс хичээлээ тогтмол үзэлгүй байсаар нэг мэдэхэд 2-3 долоо хоног өнгөрсөн байдаг. Гишүүн байх хугацаа буюу төлбөр төлсөн тухайн сарууддаа л сурахгүй бол гишүүнчлэлийн хугацаа тань өдөр өдрөөр автомаатаар гүйсээр хаагддаг, серверт нэгэнт идэвхжсэн гишүүний төлбөрийг нөхөх боломжгүй. Тийм ч учраас хөрөнгө мөнгө гаргах гэдэг дөнгөж эхний алхам. Сурахыг зөвхөн өөрийн биеэр хийх тул сахилга баттай сурна гэж эхлээд өөртөө баттай амлалт өгч байж, бие дааж онлайн сурна.

Манай суралцагч нар 1-2 сарын дотор дунд түвшинд дэвшин орох тохиолдол элбэг байдаг. Түвшин ахих тусам зарцуулах цаг их байх шаардлагатай болно.

Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх эсвэл гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй байгаа хүн өөрийнхөө хэлний боловсролд заавал цаг гаргах шаардлагатай гэдгийг та ойлгосон учраас манайд бүртгүүлж байгаа гэдэгт бид  итгэлтэй байна. Манай сургалт бол зөвхөн танд төдийгүй таны ирээдүйн бүх амжилт, үр хүүхдэд тань бидний зүгээс тантай хамтран оруулж буй оюуны хөрөнгө оруулалт гэдгийг ойлгож, ач тусыг нь бүрэн дүүрэн хүртэхийг хүсье.

Ямар түвшний сургалтанд хамрагдахаа мэдэхгүй бол яах вэ?

Төлбөрөө хийхээс өмнө үнэ төлбөргүйгээр Түвшин Тогтоох Шалгалт өгч, 1-3-р түвшний жишээ хичээлийг хийж үзэж болно. Үүний тулд та одоо бүртгүүлж элсэн, 10 хоногийн үнэ төлбөргүй гишүүнчлэлийн эрх, аарийн оруулсан нэвтрэх нэр, нууц үгээ и-мэйлээр баталгаажуулж хүлээн авна уу.

Монголд чанартай сургалтыг хүн бүрт дөхөм арга замаар хүргэхийг зорьж буй бидний ажлын амжилт таны идэвх зүтгэлээс бас шалтгаална. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Амжилт хүсье!

Aliamori.com онлайн боловсролын сайтын YouCAN англи хэлний сургалтын хамт олон

 

ГАДААДАД СУУГАА ХҮМҮҮСТ

Та бүхэн төлбөрөө “Pay Pal” -аар дамжуулан хийж болно.

Хэрэв “Pay Pal” -аар төлөх бол бүртгэлийн хүснэгтийн дор буй жижиг нүдэнд сонгосныг илтгэх – ” √ ” тэмдэглэгээ хийгээрэй. Бид “Pay Pal”- аар төлбөр шилжүүлэх мэдээллийг танд явуулна.

1

Join Now and receive a FREE placement test