,

Хуулийн зөвшилцөл

Боловсролын сайтын гишүүн болсноор би дараах нөхцөл, болзол, дүрмийг дагахыг зөвшөөрч байна.

1. Түвшин тогтоох шалгалт, гэрийн даалгавар, дасгал, бусад сорил, шалгалтуудыг (бусадтай хамтран хийхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд) зөвхөн өөрөө хийнэ. Сургалтын видео материалтай илүү зохицдог Google Chrome болон Safari браузеруудыг хэрэглэж, өөрийн компьютерын программ хангамжийг хариуцна. Миний компьютер ажиллахгүй эсвэл программ хангамж дутуугаас алдагдсан хоногийг YouCAN сайт хариуцахгүй бөгөөд нөхөн олгох үүрэггүй гэдгийг ойлгож байна.

2. Шалгалт, шүүлэг, гэрийн даалгаврынхаа хариуг өөр хүнд өгч хуулбарлуулахгүй. Үүнд миний өөрөө хийсэн ажлууд болон сургагч багшаас зааж, засч өгсөн албан ёсны хариулт аль аль нь багтана.

3. Сургалтын сарын төлбөр бүртгүүлсэн хугацаандаа хүчинтэй. Тухайн саруудад би ахиц гаргасан эсэх, идэвхтэй суралцсан эсэхээс шалтгаалахгүй хугацаа дуусмагц YouCAN Англи Хэлний Сургалтын программ автоматаар гишүүнчлэлийг маань хүчингүй болгох тул хичээлээ идэвх зүтгэлтэй, хариуцлагатай хийнэ. Гадаадад буй серверээс шалтгаалж сайт ажиллагаагүй болж болзошгүй бөгөөд ийм өдрүүдийг YouCAN нөхөж олгох тул сургалтын байгууллагын хяналтаас гадуур нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хандана.

4. Заасан хугацаандаа хичээлээ сурч амжаагүй тохиолдолд төлбөр хураамжаа  буцааж авах боломжгүй, учир нь энэ нь сервер, программ хангамж болон захиргаа, гадаад дотоодын боловсон хүчний зардалд хэдийнээ зарцуулагдсан гэдгийг ойлгож байна.

5. Өөрийн дүн, амжилтаа шударга бусаар ахиулах, мөн бусдын дүнг шударга бусаар ахиулах, бууруулах ямарваа нэг үйлдэл хийхгүй гэдгээ амлаж байна.

6. Энэхүү сургалтын агуулга, хичээл, тестүүд нь Монгол Улс, АНУ болон олон улсын оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан зохиогчийн эрхтэй. Ямарваа нэг байдлаар зохиогчийн эрхэнд халдсан үйлдэл надаас гарвал үүнтэй холбоотой бүх хууль, эрхзүйн маргаан, шүүх үйл ажиллагаатай холбогдох зардлыг би өөрөө хариуцна.

 

[email protected]  
Copyright © 2016