,

Онлайн сургалтын давуу тал юу вэ? (What are the advantages of on-line learning?)

Онлайн сургалтын давуу тал юу вэ?

  • Өдрийн ангид суралцах завгүй ажиллаж буй хүмүүс өөрсдийнхөө зав зай, хурдаар суралцана.

  • Өөр мэргэжлээр сурч буй оюутнууд оройн цаг, амралтын өдрүүдээр хэлний мэдлэгээ дээшлүүлнэ.

  • Цаг агаар муудах, бие чилээрхэх, замын түгжрэл, унааны зардал, хүүхэд харах хүнгүй, гадаад эсвэл хөдөө явлаа гэж шалтаг тоочин хичээл таслах асуудалгүй.

  • Өдөр шөнийн аль ч цагт, интернеттэй ямар ч нутаг оронд онлайн сургуулийн тань үүд хаалга нээлттэй байна.

Дан танхимд суралцахад хийж, гүйцэтгэж амждаггүй олон зүйлийг түвэггүй амжуулна. Үүнд:

  • Дасгал ажлаа тэр дор нь засуулж, үнэлүүлэн алдаагаа харах

  • Дүрэм, харилцан яриа, дүрс болон дуу бичлэгийн хичээлийг хүссэн тоогоороо давтан үзэж, сонсох боломж

  • Нэг дасгал, тестийг хэдэн ч удаа хийж байгаад, гүйцэд сурч,  100% үнэлгээ авах боломж

  • Гишүүн, суралцагч бүрийнхээ хэдэн удаа, хэдэн цагаар онлайн хичээллэж, ямар сэдэв дээр бэрхшээлтэй тулгарч, ямархуу хурдтай, ямар дүнтэй сурч буйг алган дээр байгаа мэт илт харах боломжтой тул та л хурдан сурч чадвал бид таны түвшинг ахиулан хичээл нэмж хуваарилахад асуудал үгүй.