,

Онлайн багштайгаа ямар хуваариар холбогдож, яаж хичээллэдэг вэ?

Онлайн хичээлүүд бүгд урьдаас бичигдсэн байдаг бөгөөд өөрийнхөө завтай цагт, интернеттэй ямар ч газраас нэвтэрч хичээлээ үзэх боломжтой.

Америк багш нар оролцож бэлтгэсэн дүрс, дуу бичлэг, харилцан ярианууд мөн тэр дороо хариу нь гардаг сорил шалгалт, хичээлийг бүрэн суртлаа дахин давтан хийх боломжтой дасгал ажлууд байна.

Нэгэнт гишүүн болсон хойноо, манай дотоодын е-мэйл системээр болон энгийн и-мэйлээр багшдаа асуулт явуулах, бичлэгээ илгээж дүгнүүлэх боломжтой.

Хэрэв танхимын хичээлтэй адил, багштайгаа шууд холбогдон, дүрсээ харж, харилцан ярилцаж хичээллэх бол нэмэлт төлбөртэй, ихэвчлэн 5-аас дээш хүнтэй анги хичээллэнэ. 5-аас доош суралцагчтай бол нэг хүнд оногдох төлбөр ихсэнэ.

Найз нар, ажлын хамт олон, байгуууллагаараа нэг хүн сард дунджаар 30,000₮ нэмж төлж, 7 хоногт 2, сард 8 цагийн хичээлд хамрагдана. Энэ бүхэн нь онлайн хичээлээр сурсныг тань батжуулах зорилготой юм.