“Очир эрхшээгч” дэлхийн дэвжээг зорилоо

Монгол роман дэлхийн хүндтэй өрсөлдөөний тавцан болох АМАЗОН-ы шалгаруулалтад анх удаа өрсөлдөж байна.

Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” роман үндэснийхээ уран зохиолыг төлөөлөн “VAJRA” буюу “Очир” хэмээх нэртэйгээр Америкийн “AMAZON”–ны “Kindle Scout”-аас зөвшөөрөгдөж, номын талбарын өрсөлдсөөнд орлоо. Амазоны санал асуулгад 100 гаруй ном оролцож байгаа юм.

“Очир эрхшээгч” роман нь монголчууд нэгэнтээ дэлхийг эрхшээж, мөнх тэнгэрийн ясу ёс, зарлигаар хүн төрөлхтөнийг засаглаж, Эзэнт гүрнийг байгуулан, улмаар “Бурханы номт орон” болж ариусал гэгээрлийн замыг бүтээн явсны түүхийг гэрчлэх бөгөөд өндөр төрөлхийт Монгол хүмүүс орон энэ газраас гэгээрлийн их хүчийг олж, мөнхүү олон богд дээдэс, хутагт, хувилгаан гэгээнтэнгүүд төрсний гайхамшигаас өгүүлдэг.

ochir (1)_700Номын зохиогч энэхүү романыхаа талаар “Номондоо дорны гүн ухаан, дээдийн номын гүн увидас хийгээд мэргэд гарсан Монгол “Номт орон”-ы нууц хүч чадал, ариун ангид оршихуйн мөн чанарыг нээн харуулахыг хичээсэн болно. Энэ ном, энэ түүх өдгөө дэлхийд дахин тодроосой хэмээн бичгийн хүмүүн би бээр хүсэн мөрөөддөг билээ. Дорнын их яруу найрагч Б. Явуухулан нэгэнтээ “Шүлэг минь хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн хэлсэн билээ. Энэ алдарт үг бол Монголын зохиолчдын орь хүслийн уриа үг юм. Өнөөдөр монголчуудын маань оюуны сэтгэлгээ аль ч талбарт дэлхийн хэмжээ рүү явж байна. Миний “Очир эрхшээгч” номыг манай уншигчид, гадаадад амьдран суугаа монголчууд маань, мөн Монголч эрдэмтэд хүртэл уншиж, орчуулан гаргах санал хүсэлт тавьж, ном маань Амазоны номын талбар дахь санал асуулгад оролцож байна. Бүтэн нэг сар байрлана. Эхний 5 хоногийн байдлаар гадаадын уншигчидтай нийлээд 5300 саналтай байна. 10-20 мянган уншигчийн санал хэрэгтэй байдаг. Долдугаар сарын 2-ноос наймдугаар сарын 1 хүртэл уншигчдын саналыг авна. Хорин мянган уншигчийн санал авсан ном хэвлэгддэг юм байна. Монголынхоо утга зохиолыг дэмжээрэй! Номын буян таньд болоод таны гэр бүлд хурах болтугай” гэжээ.

 

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *